
Албан ёсны шалгалт:
албан ёсны шалгалт гэдэг бол цаанаас гаргаж өгсөн асуултын дагуу
бэлддэг шалгалт юм. Тэгэхээр та энэ шалгалтын үед асуултаас илүү зүйл
ярих гэж буй бол багшаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй болно.
Албан ёсны бус шалгалт:
Энэ төрлийн шалгалт нь илүү нээлттэй, ба асуултуудад хариулах хариулт
илүү урт байна. Таны өгөх хариултад буруу, зөв гэсэн зүйл байхгүй.
Тэгвэл танд одоо аман шалгалтанд хэрхэн сайн оролцох талаар зааж өгье.
Доорхи зөвлөгөө танд аман шалгалтаа амжилттай өгөхөд тань тусална.
1. Та шалгалтандаа хэдэн хоногийн өмнөөс бэлдэж эхлэх
хэрэгтэй. Та хэрвээ хүмүүсийн өмнө яриа хийхдээ тааруу бол гэртээ толины
өмнө гарч байгаад дасгал хийх хэрэгтэй.Эс тэгвээс шалгалтанд оронгуутаа
сандраад бүх зүйлээ мартах явдал нилээд гардаг.
2. Шалгалтанд
та юу мэдэж байх ёстойгоо тодорхой болго. Нэр томьёо, томьёо, болон
тэдгээрийн мөн чанар, харилцан уялдааг нь гарга. Хамгийн гол нь аман
шалгалтандээр та ямар нэг томьёо тайлбарлах хэрэгтэй болвол түүнийгээ
зүгээр тоочих бус жишээндээр тайлбарлах хэрэгтэй. Энэ нь танд тус болно
гэж баталж байна. Таны жишээндээр ярьж байгаа нь таныг үнэхээр тухайн
сэдвийг ойлгосон байгааг илтгэдэг учир багш нар танд сайн дүн тавихгүй
байхын аргагүй юм.
Дэлгэрэнгүй»